Ипотекийн зээлтэй иргэдийн анхааралд

2020-11-20
1 min read

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан.

Үүнтэй холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тул та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой.

  1. Худалдаа хөгжлийн банк
  2. Төрийн банк
  3. Хаан банк
  4. Голомт банк
  5. Хасбанк

Жич: Бусад банкууд онлайнаар хэзээ хүсэлт авч эхлэх талаар эргэн мэдээлэх болно.

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК

Орчуулах »
error: Content is protected !!