Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар түр хаажээ

2021-07-24
1 min read

Даланзадгад – Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр ус үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус автозамыг тодорхойгүй хугацаагаар түр хааж байгааг тус Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээллээ. . Мөн Даланзадгад – Номгон, Ханбогд – Баян-Овоо чиглэлийн шилэн кабельд гэмтэл гарч Номгон, Баян-Овоо сумдын бүх сүлжээ тасарчээ.

Үерийн улмаас айлуудын гэр рүү ус орсон, зам сэтэрсэн, нурсан, бохирын шугам цөмөрсөн, төвийн автозамууд усанд автсан байна. Иргэдийг байдал хүндэрсэн тохиолдолд харьяа багийнхаа онцгой байдлын мэргэжилтэндээ хандах, гэрээсээ аль болох гарахгүй байх, үерийн улмаас орон гэртээ орох боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд өрөө бэлтгэж түр байрлуулах байраар хангаж байгаа ажээ.

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замыг хаалаа
Орчуулах »
error: Content is protected !!