Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан ба энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-ны өдөр Баасан гарагт таарсан.
Үүний дагуу долоодугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан маргааш буюу Бямба гараг ажлын өдөр юм.