Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. Тэрбээр, Хэрэв нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг онцолсон юм.
Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага бөгөөд халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багассан байна.