Гурван их наяд төгрөгийн зээл олгожээ

2021-07-20
1 min read


 Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
 
Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ.
 
Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар тус тус өссөн бол нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна.

Орчуулах »
error: Content is protected !!