Прокурорын байгууллага 2021 оны 7 дугаар сарын 05-наас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 261 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 181 даалгавар бичгээр өгсөн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1575 хэрэгт хяналт тавьж, 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.