Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

2021-07-19
1 min read

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан билээ.

Энэ шийдвэртэй холбоотойгоор солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.

Шалгалтын тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ вэб сайтад албан ёсоор мэдээлэх ажээ.

Орчуулах »
error: Content is protected !!