“Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-тай холбогдож, зөвлөгөө авна уу

2020-11-19
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 2020.11.19-ны 17:00 цагийн хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 2020.11.19-ны 11:00 цагаас хойш 13 шинэ тохиолдол нэмэгдлээ. Дотоодын халдвар Улаанбаатарт-14, Сэлэнгэ-41, Дархан-11, Орхон-13, Говьсүмбэр-1 , Дорноговь-1, Улаанбаатар төмөр зам-4 нийт 85 боллоо.

2020.11.09-ний өдрийн 17.00 цагаас 2020.11.11-ний өдрийн 03.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VIII хорооны Арслантай гүүрний баруун хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах “Говь гурван сайхан” буюу “GGS” караокегоор үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн яамны 119, ХӨСҮТ-ийн 80086829 тоот утсанд холбогдож, зөвлөгөө авна уу гэлээ.

Орчуулах »