Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж байсан тамирчдаас коронавирусний халдвар илэрчээ. Тодруулбал, Өмнөд Африкийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн хоёр тамирчнаас халдвар илэрсэн ба энэ талаар тус наадмыг зохион байгуулах хороо ням гарагт мэдээлсэн байна.
Япон коронавирусний цар тахлын улмаас Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж, зөвхөн тамирчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Долоодугаар сарын 1-нээс хойш тамирчид болон баасан гарагт болох наадмын нээлттэй холбоотой ажилд оролцож буй хүмүүсийн дунд халдварын нийт 55 тохиолдол илэрчээ. Харин тамирчдын хотхонд байрлаж буй тамирчдын дунд халдварын анхны тохиолдлууд илэрсэн нь энэ юм.