Баярын өдрүүдэд 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үйлчилнэ

2021-07-07
1 min read

Засгийн газрын ээлжит /2021.07.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулсан. Тэрбээр, “Баяр наадмын амралт ес хоног хэвээрээ. Мөн аймгууд дур мэдэн хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгсөн” гэдгийг хэлсэн.

Тэгвэл дээрх шийдвэр бүх аймаг сумдад хэрэгжихгүй бөгөөд энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ, “Өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа. Тэдгээрийн 13 аймгийн 101 сумын хязгаарлалтын хугацаа энэ сарын 9-өөс эхлэн дуусч байгаа. Хязгаарлалтын хугацаа дууссан аймаг сумд нэмж хязгаарлалт тогтоохгүй бөгөөд үлдсэн 11 аймгийн 100 суманд баяр наадмын өдрүүдэд хязгаарлалтын дэглэм үйлчлэх юм” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!