Аймгуудад “Дур мэдэн хөл хорио тогтоохгүй байх” чиглэл өгчээ

2021-07-07
1 min read

Засгийн газрын ээлжит /2021.07.07/ хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “Баяр наадмын амралт ес хоног хэвээрээ. Мөн аймгууд дур мэдэн хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгсөн. Гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа хүн хоорондын зай барихыг зөвлөлөө. Гэр бүлийн хүрээнд нэг удаадаа таваас дээшгүй буюу гэр бүлээрээ аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөгдөж буй дэглэмийг сайтар сахих, гэр бүлийн хүрээнд нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, үүнд вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй хүүхдүүдээс авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны хязгаарыг тогтоосон. Ингэхдээ нэг гэр бүлээс нэг хүүхдийг төлөөлүүлж түргэвчилсэн шинжилгээ авах энэ чиглэлийг гаргаж байна” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!