Маргааш буюу 7- сарын 6-ны өдрөөс үйлчилж эхлэх Өршөөлийн хуульд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг хамруулаагүй ажээ.
Мөн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй үлдээсэн байна. Харин Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг 10-р сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөх юм.