Баянзүрхийн товчооны уулзварт хөдөлгөөний өөрчлөлт орууллаа

2021-07-05
1 min read

Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзвар дээр даваа гариг буюу 07 сарын 05 – наас хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орж байна. Энэ нь:

Хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэлрүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна.

Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм.

Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм.

газрын зураг гэх мэтийн зураг байж болно
Зураг дээр өөрчлөлт орсон гол чиглэлийг улбар шар болон цэнхэр өнгөөр харуулав.

Орчуулах »
error: Content is protected !!