Слава, сакура будаанд хийсэн хяналт шалгалтын талаар

2021-07-03
2 мин уншина

1. Хяналт шалгалтын ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.1. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн борлуулж буй бараа,бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 7.2-д “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга…мэдээлэл өгнө” гэснийг зөрчсөн эсэх;

1.2. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгололтод тавих шаардлага MNS6648:2016 стандартын шаардлага зэргийг хангаж байгаа эсэх;

1.3. Аж ахуй эрхлэгчдийн борлуулж буй бараа, бүтээгдэхүүний үнийн хямдрал, урамшуулал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлийн 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.”, 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн эсэх;

1.4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл Монгол эсхүл Англи, Орос хэлний аль нэгээр бичигдсэн байна” гэснийг зөрчсөн эсэх;

2. Хяналт шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал;

2.1.” Сакура” брэндийн цагаан будаа нь Орон орны будааны дээд сорт болох Япон, Америк, Хятад улсын дээд сортын будаа мөн орос уламжлалт жороор үйлдвэрлэсэн генийн өөрчлөлтгүй “Слава” брэндийн бүтээгдэхүүнүүдийг ОХУ-аас импортлон, эрүүл ахуйн стандартын шаардлагын дагуу боловсруулан хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд шинэ соёл нэвтрүүлэн чанар стандартыг сайжруулан ажиллаж байна.

3. Импортын хүнсний бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго түүнд тавигдах стандартын шаардлагыг хангасан эсэх;

3.1. Монгол улсад мөрдөгдөж буй сав баглаа боодлын шошгололтонд тавигдах стандарт шаардлагын дагуу бүрэн мэдээлэл бүх бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр тавигддаг бөгөөд “Слава” брэндийн будааг ОХУ-аас “Сакура” брэндийн бүтээгдэхүүнийг орон орны дээж болгож Япон, АНУ, БНХАУ зэрэг улсаас импортлон чанар стандарт, эрүүл ахуйн стандарт шаардлагын дагуу ангилан боловсруулж, жижиглэнгээр савладаг байна.

3.2. Тус компани нь салбар үйлдвэрүүддээ ISO 9001, ISO 220008 ISO 14001, ISO 45001 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж, баталгаажуулалтын шаардлага хангасан байна.

3.3. “Слава”, “Сакура” брэндийн нэр, сав баглаа боодлын бүтээгдэхүүний загвар патентын эрхийг эзэмшдэг бөгөөд Монгол Улсын патентын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийн хүрээнд бүтээгдэхүүнийг нэрлэн, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг байна.

3.4. “Лапша” брэнд – Монгол бүтээгдэхүүн, “Сарана” брэнд – Вьетнам улсын бүтээгдэхүүн, “Сакура” брэнд – Япон, Америк, Хятад бүтээгдэхүүн болон сав баглаа боодлоор ялгагддаг, “Манка” брэнд – Орос бүтээгдэхүүн, “Слава” брэнд – Орос бүтээгдэхүүн, “Ansain” брэнд – Хятад бүтээгдэхүүн болон тус тус үйлдвэрлэдэг.

3.5. 2014-2016 онд алдаатай бүтээгдэхүүний материалыг /сав, баглаа, боодол/ ашиглан будаа савлаж байсан. Харин 2019 оноос уутны шинэчлэлт хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүх сав баглаа, боодол шинэчлэгдсэн.

3.6. Бүх төрлийн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэсэн огноо, савласан огноо, дуусах огноо зэрэг 3 төрлийн огноог шинэчлэгдсэн уутны шошгод байршуулсан байна. /Баримт болгон бүтээгдэхүүний уут бүрээс тус тус авсан/

4. Бараа бүтээгдэхүүний холбогдох баримт материал бүрдүүлэлтийн талаар:

4.1. Бүтээгдэхүүн тус бүрт гарал үүслийн гэрчилгээ, гэрээ хэлцэл, гаалийн бичиг, импортын мэдэгдэл, зэргийн бүрдүүлэлтийг эх хувиар авсан,

4.2. Барааны тэмдэгт,4.3. Патент эрх зэрэг баримтуудыг эх хувиар авсан,

5. Үйлдвэр технологи болон будаа савлагааны хэсэг, будаа агуулахтай танилцсан байдал:

– Будаа ангилан савладаг савлагааны үйлдвэр /фото, зургаар баталгаажуулсан/

– Үйлдвэрийн тоног төхөөрөмж технологийн заавар үйл ажиллагаатай биечлэн танилцсан / фото, зургаар баталгаажуулсан/

– Бэлэн бүтээгдэхүүний агуулах /фото, зургаар баталгаажуулсан/

– Түүхий эд материалын агуулах /фото, зургаар баталгаажуулсан/

– ОХУ, Хятад Улсаас импортоор оруулж ирдэг вагон замаар будаа буулгадаг /фото, зургаар баталгаажуулсан/ зэрэг нөхцөл байдалтай танилцсан.

Орчуулах »
error: Content is protected !!