ТАНИЛЦ: Өршөөлийн хуулийн төсөл бүрэн эхээрээ

2021-07-02
21 мин уншина

Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш манай улс нийт зургаан удаа өршөөлийн хууль баталсан. Тухайлбал,

–              1991 онд 1321 хүн

–              1996 онд 200 хүн

–              2000 онд 985 хүн

–              2006 онд 2318 хүн

–              2009 онд 2440 хүн

–              2015 онд 3671 ялтныг, нийт 10 935 ялтныг өршөөлийн хуулиар шоронгоос суллаж байжээ.

Харин энэ удаагийн буюу өршөөлийн долоо дахь удаагийн хууль батлагдвал зөрчлийн болон ёсзүйн зөрчилтэй хоригдлууд суллагдах тул уг хуульд хамрагдах ялтнуудын тоо улам өндөр гарах магадлалтай.

Өршөөлийн хууль нь энэрэнгүй, ардчилсан нийгмийн нэгэн хэмжүүр хэдий ч хуульзүйн салбарт болоод нийгэмд үзүүлэх нөлөө нь сөрөг нөлөө давамгайлдгийг хуульчид онцолж байна. Тодруулбал, өршөөлд хамрагдан суллагдсан хүмүүсийн 40 хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг,  дахин гэмт хэрэг үйлдэхдээ илүү харгис хэргүүд үйлдэж, шоронгийн хаалга татдаг аж.

Өнөөдрийн байдлаар хорих ангид нийтдээ 4175 хоригдол байгаагаас цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байна.

Энэ удаагийн өршөөлийн хуулийн төслийг ихээхэн нууцалж, Засгийн газрын гишүүдээр гарын үсэг зуруулан буцаан хураан авсан гэх. Мөн хуульд зөрчлийн болон ёсзүйн асуудлаар ял эдэлж буй иргэдэд өршөөл үзүүлэхээр тусгасан нь шударга ёсны зарчим алдагдах, тэгш бус байдлыг бий болгох хор уршигтай гэх шүүмж өрнөж байна.

Уг хуулийн төслийг одоо уншигч танд бүрэн эхээр нь хүргэе.

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамраана:

3.1.1.2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

3.1.2.2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

3.1.3.2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

3.2.Энэ хууль 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачид хамаарна.

3.3.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэсэн бол энэ хууль үйлчлэхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх

4.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хорь, түүнээс доошгүй хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

5 дугаар зүйл.Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

5.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

5.2.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.

5.3.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.

6 дугаар зүйл.Ялаас өршөөн хасах

6.1.2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.

6.2.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/, Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах /Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/, Хууль бусаар үр хөндөх /Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эд хөрөнгө устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах /Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах /Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах /Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/, Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах /Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.

6.3.Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.

6.4.Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.

6.5.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.

7 дугаар зүйл.Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих

7.1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших /Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

7.2.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хасаж, эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

8 дугаар зүйл.Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх

8.1.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө.

8.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

8.3.2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ӨРШӨӨЛД ХАМААРУУЛАХГҮЙ НӨХЦӨЛ

9 дүгээр зүйл.Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл

9.1.2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах /Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2, 114.3 дахь хэсэг/, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэг/, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх /Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйл/, Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дугаар зүйлийн 124.2, 124.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3, 148.4 дэх хэсэг/, Банкны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл/, Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1561 дүгээр зүйл/, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1562 дугаар зүйл/, Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох /Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйл/, Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл/, Аудитын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл/, Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах /Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйл/, Татвар төлөхөөс зайлсхийх /Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйл/, Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж /Эрүүгийн хуулийн 1662 дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 1663 дугаар зүйл/, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл/, Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин тавдугаар бүлэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл/, Албан тушаалын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг/, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Гучдугаар бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамруулахгүй.

9.2.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Бэлгийн мөлжлөг /Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл/, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох /Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл/, Биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,  Хүн барьцаалах /Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл/,  Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/, Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл/, Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл/, Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах /Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэг/, Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 18.2 дугаар зүйл/, Татвар төлөхөөс зайлсхийх /Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл/, Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 18.4 дүгээр зүйл/, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах /Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох /Эрүүгийн хуулийн 18.8 дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 18.9 дүгээр зүйл/, Зориуд, зохиомлоор дампуурах /Эрүүгийн хуулийн 18.10 дугаар зүйл/, Хууль бусаар дампууруулах /Эрүүгийн хуулийн 18.11 дүгээр зүйл/, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах /Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйл/, Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах /Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйл/, Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах /Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйл/, Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 18.16 дугаар зүйл/, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 18.17 дугаар зүйл/, Үндэсний төлбөрийн системийн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх /Эрүүгийн хуулийн 18.18 дугаар зүйл/, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэг/, Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх /Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйл/, Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах /Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйл/, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх /Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл/, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших /Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл/, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах /Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших /Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйл/, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах /Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл/, Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях /Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/, Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах /Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйл/, Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг/, Мөрийтэй тоглоом зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэг/, Авлигын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг/, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэг/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах /Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах /Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх /Эрүүгийн хуулийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэг/, Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах /Эрүүгийн хуулийн 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Агаарын хөлгийг авч зугтаах /Эрүүгийн хуулийн 27.8 дугаар зүйл/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших /Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр  бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамруулахгүй.

9.3.Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйл заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.

10 дугаар зүйл.Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ

10.1.Зөрчлийн тухай хуульд заасан Хууль бусаар зэвсэг эзэмших /Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл/, Мөрийтэй тоглоом тоглох /Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл/, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйл/, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл/, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл/, Хог хаягдлын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл/, Тамхины хяналтын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйл/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл/, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйл/, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл/, Хүүхдийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл/, Бэлгийн дарамт учруулах /Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйл/, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Долдугаар бүлэг/, Газрын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл/, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл/, Патентийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйл/, Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйл/, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйл/, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.8 дугаар зүйл/, Зар сурталчилгааны тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл/, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл/, Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах /Зөрчлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйл/, Өрсөлдөөний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл/, Компанийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйл/, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7 дахь хэсэг/, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.23 дугаар зүйл/, Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах /Зөрчлийн тухай хуулийн 10.28 дугаар зүйл/, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг/, Цөмийн энергийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйл/, Авто замын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйл/, Нийтийн албанд нийтийн болон хувийн  ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйл/, Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйл/, Сонгуулийн хуулийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл/ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.   

10.2.Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.                  

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХОХИРОЛ, ХОР УРШГИЙГ БАРАГДУУЛАХ, НӨХӨН ТӨЛӨХ

ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХ

11 дүгээр зүйл.Хохирол барагдуулах, нөхөн төлөх

11.1.Энэ хуулийн 4.1. 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

11.2.Энэ хуулийн 4.1. 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

11.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу зөрчлийн шийтгэлээс өршөөн чөлөөлсөн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, зөрчлийн үр дагаврыг арилгах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хүн, хуулийн этгээд холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ, ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

12 дугаар зүйл.Хууль хэрэглэх журам

12.1.Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд” гэдэгт 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээд, “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд” гэдэгт 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

12.2.Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.

12.3.Энэ хуулийн 4.1. 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу өршөөлд хамруулах үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы тухай хуульд, энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу өршөөлд хамруулах үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байна.

12.4.Энэ хуулийн 4.1-д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоосон байна.

12.5.Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.

12.6.Энэ хуулийн 4.2, 6.5-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй.

12.7.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно.

12.8.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хохирогч гомдол гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.

12.9.Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.

12.10.Хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан бол зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.

12.11.Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтаны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.

12.12.Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хасахад түүний энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг баримталж, энэ хуулийн 7.2-т заасны дагуу эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход энэ хуулийн 12.11-д заасан нэг удаа өршөөлд хамруулах зохицуулалт хамаарахгүй.

12.13.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байна.

12.14.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөх асуудлыг шийтгэл оногдуулсан шүүгч, эсхүл эрх бүхий этгээд гаргана.

12.15.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд гаргана.

13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

13.1.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эх сурвалж: Цахиур.мн

Орчуулах »
error: Content is protected !!