Энэ жилийн баяр наадмыг цуцална

2021-07-02
1 min read

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг УОК-ын ээлжит хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Тэгвэл өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан УОК-ын хуралдааны шийдвэрийг хэлэлцэн дэмжсэн байна.

Тодруулбал, Энэ жилийн баяр наадмыг цуцалж, амралтын өдрүүдийг хэвээр үлдээхээр болжээ. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг ч энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлж, бямба, ням гарагтай хамтатган нийт ес хоног амрахаар болсон билээ. 

Орчуулах »
error: Content is protected !!