ХХААХҮ-ийн яам шилдэг яамаар шалгарлаа

2021-07-02
1 min read

ХХААХҮ-ийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг яамаар шалгарлаа. Сүүлийн хоёр жил ковид-19 цар тахал дэгдэж, хэвийн амьдралын горим алдагдсан амаргүй нөхцөл байдалтай байгаа ч энэ том салбарынхан хамтдаа хичээсэн гэдгийг Монгол Улсын Засгийн газар онцолсон юм.

2-4 ХХААХҮ-ийн яам шилдэг яамаар шалгарлаа

Цөөнгүй аймагт зудын бодит аюул нүүрлэж, салбарын зарим бараа бүтээгдэхүүнийг үнийн өсөлтийн шуурга дайрсан ч энэ бүх эрсдэлийг урьдчилан тооцоолж, нөөц бүрдүүлэх зэргээр шуурхай зохицуулалт хийснээр Монгол Улс хүнсний хомсдолд ороогүй. Энэ бүхэн салбарын цохилох зүрх нь болсон малчид, ногоочид, тариаланч, үйлдвэрлэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачдын гавьяа юм. Салбарын нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!