100 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ

2021-07-01
1 min read

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааний төвд шалгалт хийсэн байна. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterоbacter spp болон E coli нян илэрчээ.

Энэ худалдааны төвд нийтдээ дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улсын байцаагчийн актад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн эрүүл ахуйн тухай хуульд заасанчлан зөрчил гаргасан лангуу түрээслэгчид тус бүр 100 мянган төгрөгийн торгууль оногдуулж, хялбаршуулсан хэргээр прокурорт шилжүүлсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!