Өвөлжилт, өвөлжилт+Цар тахал, бид бэлэн үү Я.Содбаатар сайдаа!!!
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр хүн амын төвлөрөл эрчимжиж, тэр тусмаа томоохон суурин газруудын ойролцоох нутагт хүн, мал хэт бөөгнөрч нутаг дэвсгэрийн ачаалал ихсэн байгалийн ландшафтын төрх байдал өөрчлөгдсөөр байгаа.
Нөгөө талаар газар ашиглалтын зориулалт нэмэгдэхийн хэрээр газрын бүтэц харьцаа, тэдгээрийн ашиглалтын хэмнэлд өөрчлөлт гарч, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг буй болгож байдаг бөгөөд үүнийг Улсын хувьд хариуцлагатай анхаарч Байгаль орчны зэрэг холбогдох яамд судалгаа хөтөлбөрийн хүрээнд ажиллах цаг нь иржээ.|
Ялангуяа байгаль орчны ерөнхий доройтол, уур амьсгалын огцом өөрчлөлт, хүний аж ахуйн түрэмгий үйл ажиллагааны үрээр хөрсний үржил шимийн доройтол, элэгдэл эвдрэл түүхийн дунджаас 300 дахин, сүүлийн 300 жилийн дунджаас 3 дахин, биологийн төрөл зүйл цөөрөх нь түүхийн дунджаас 1000 дахин эрчимтэй явагдаж байгаа нь Цар тахал хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй энэ үед Хэдэн бор малчдаа, тариалан эрхлэгчдийг хооронд нь алалцуулахыг нэг дарга шууд шийдэх асуудал хэрхэвч биш юм!
Тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрс хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах үүднээс 2016 онд Тариалангийн тухай хуулийг баталсан байдаг. Үүнийгээ хэрэгжүүлээч, эрхэм Сайд нараа…
Хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх боломжит нөхцөлийг санал болгосноор малчид, тариаланчдын эрх ашиг, зөрчлийг зохицуулах боломж ч бүрдэнэ.
Иймд Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарах үр дагаврыг тогтоож, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь чухал. Түүнээс цар тахлын үеийн журам дүрмээр далайлган, сохроор шийдвэрлэх нь Шадар сайд таны мэдлэг мэдээллийн цар хүрээ, удирдлагын чадварын тань хэм хэмжээ хэрхэн дор түвшинд байгааг харуулаад байна.