ОХУ-ын мэргэжлийн хяналтаас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх тогтоолд өөрчлөлт оруулж лабораторийн шинжилгээний хариуг 48 цагаас хэтрэхгүй байх ёстой гэжээ. Энэ бичиг баримт дээр ОХУ-ын эрүүл ахуйн ахлах эмч Анна Попова гарын үсэг зурсан гэж даваа гарагт хууль зүйн албан ёсны сайт дээр тавигдсан байна. Энэ тогтоолд “Хүн COVID-19-ын шинжилгээ өгөөд биоматериал нь лабораторид ирсэн цагаас эхлээд хариугаа гар дээрээ автал 48 цагаас илүү хэтэрч болохгүй” гэж тусгажээ.
“Мэргэжлийн хяналтын нутаг дэвсгэрийн салбарууд халдварын голомтод ажиллаад COVID-19-тэй өвчтнүүд, тэдэнтэй ойр байсан хүмүүст ажлын өдрийн дотор багтаж мэдээлэл өгөх, өвчтэй хүмүүстэй хавьтсан хүмүүсийг 14 хоног холбоо барих мэдээллээ өгөөд тусгаарлах талаар” энэ тогтоолд тусгажээ.
Үүнээс гадна “Өвчтэй хүмүүстэй хавьтсан хүмүүсийг эмнэлгийн ажиглалт хийх зорилготойгоор гэрийн хаягаар эмнэлгийн байгууллага хяналт хийнэ” гэж тусгасан байна.
Анна Попова мөн PCR шинжилгээг 100 мянган хүн амын дунд хоногт 150 хийдэг байсан шинжилгээг 200 болгож нэмлээ. “PCR шинжилгээгээр 100 мянган хүн тутамд 200-гаас багагүй хүмүүст коронавирус илрүүлэх шинжилгээ хийх (7 хоног дахь өдрийн дундаж)” гэж тогтоолд оруулжээ.
Эх сурвалж: www.tass.ru