Наадмаар бүх нийтээр ес хоног амарна

2021-06-29
1 min read

Үндэсний их баяр наадмыг цахимаар хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 16 буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ны өдөр рүү шилжүүлсэн байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр мэдээллээ.

Ингэснээр иргэд шууд ес хоног дараалан амрах юм. Тиймээс иргэдийг энэхүү өдрүүдэд агаар салхинд гарч амраасай гэж уриалж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!