Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан найман иргэнийг аварлаа

2021-06-29
1 min read

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан найман иргэнийг аварч, голоос мөн тооны автомашиныг татаж гаргалаа. Түүнчлэн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын дуудлагаар шуурхай ажиллан,  хоёр иргэний амь авран хамгаалав.

Завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завьтай, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын  таван алба хаагч ажиллалаа. Тэд голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллав.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!