Италид амны хаалт зүүх шаардлагагүй болжээ

2021-06-29
1 min read

Иргэд гадуур явахдаа заавал амны хаалт зүүх журмыг Итали улс ирэх долоодугаар сарын 5-нд цуцлахаар төлөвлөж байжээ. Тэгвэл уг шийдвэрийг долоо хоногоор урагшлуулж даваа гарагаас эхлэн иргэд гудамжинд амны хаалт заавал зүүх хэрэггүй болсон талаар Италийн Шинжлэх ухаан, техникийн хороо (CTS) мэдэгдсэн байна.

Харин нийтийн тээврийн хэрэгсэл болон битүү орчинд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дэглэм хэвээр үргэлжлэх юм.

Тус улсад нийт халдварын тоо 4 258 069 болж, 127500 хүн нас барсан бол 12-оос дээш насны хүмүүсийн 30 гаруй хувь нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!