ЭМЯ-аас 2020.11.18-ны 17:00 цагийн хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас 18 тохиолдол шинээр батлагдлаа. Ингэснээр МУ-ын хэмжээнд халдвар авсан иргэний тоо 473 боллоо. Мөн Арваннэгдүгээр сарын 8-нд Эмоци продакшны тоглолтыг үзэхдээ 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудлуудад суусан хүмүүсийг шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Тодруулбал, 10 дугаар эгнээний 29-32, 45-47, 11 дүгээр эгнээний 39, 40, 12 дугаар эгнээний 25, 26, 35-40, 45-48, 13 дугаар эгнээний 36-38, 43-46, 14 дүгээр эгнээний 30-34, 39, 41-46, 16 дугаар эгнээний 40 дүгээр суудалд хүмүүс яаралтай шинжилгээ өгнө үү. Хэрвээ ирэхгүй бол тархалтыг улам нэмэгдүүлж байгаа үйлдэл болоод байна гэлээ.