Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.https://web.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df24836bc6032828%26domain%3Dwww.meds.gov.mn%26origin%3Dhttp%253A%252F%252Fwww.meds.gov.mn%252Ff39ffa8e4cfa7%26relation%3Dparent.parent&container_width=806&href=http%3A%2F%2Fwww.meds.gov.mn%2Fpost%2F69789&locale=en_US&sdk=joey
Монгол-Энэтхэгийн сургууль байгуулах тухай санамж бичгийг талууд 2015 оны тавдугаар сарын 17-нд шинэчлэн байгуулсан. Энэ хүрээнд Монголын тал газрын асуудлыг шийдвэрлэж, Энэтхэгийн тал сургуулийн барилга, шаардагдах дэд бүтцийг хариуцаж ажиллах юм.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр газрын тосны үйлдвэрийн томоохон төслийг эхлүүлсний нэгэн адил хоёр улсын хамтарсан сургууль барих ажилд санаа тавьж ажиллаж байгаад талархаж буйг онцлон хэллээ. Хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Элчин сайд М.П.Сингх “Энэтхэгийн талаас санхүүжилтийг батлуулах, төслийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ оны 12 дугаар сараас өмнө сургууль байгуулах ажлыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Талууд сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох уулзалтыг долоо хоног бүр зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.