Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цахимаар хийхээр шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ жилийн наадмыг өнгөрсөн жилийнхээс өөр болгохыг бид Б.Баатар найруулагчаас шаардаж байгаа. Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалт 600 сая байсан. Энэ жилийнх 850 сая. Наадам зохион байгуулах газарт өдөр бүр ариутгал хийх зардал, уран бүтээлчдийн дархлааг унагахгүйн тулд чанартай хоол, эм бэлдмэл хэрэглэж байгаа. Тайз засахын тулд төмрийн үнэ үнэд орсон зэрэг нь энэ зардал өсөхөд нөлөөлсөн. Цахим наадамд 350 орчим хүн оролцоно. Богинохон хугацаанд ард түмэндээ гоё юм харуулъя гэж бодож байна хэмээн Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл хэллээ.