15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

2021-06-24
1 min read

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм.

Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачилгыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж тэргүүтэй холбогдох албаны хүмүүс уулзалт хийж, санал солилцлоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!