Шинээр 2366 хүнээс коронавирус илэрч, 13 хүн энджээ

2021-06-24
1 min read

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.06.24/ ээлжит мэдээллээ хийлээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Шинэ тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1482, хөдөө орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол батлагджээ. Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 20, Орхонд 126, Сэлэнгэд 31, Хэнтийд 27, Сүхбаатарт 32, Дорнодод 37,  Говьсүмбэрт 3, Дундговьд 50, Өвөрхангайд 29, Булганд 41, Төв аймагт 18, Баянхонгорт 87, Хөвсгөлд 86, Говь-Алтайд 83, Архангайд 113, Ховдод 21, Увс аймагт 65, Баян-Өлгийд 10 тохиолдол тус тус бүртгэгджээ. Өнөөдийн байдлаар дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 101 820, эмнэлгээс шалтгаалсан 207, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 82 632, орон нутгийнх  19 188 болж байна. 

Мөн хугацаанд 13 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, нийт нас баралт 482 боллоо.

Орчуулах »
error: Content is protected !!