УОК: Зарим салбаруудын үйл ажиллагааг хаахаар боллоо

2021-06-24
1 min read

Улсын Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар ЭМЯ-аас хөл хорио тогтоох асуудлыг оруулж ирээгүй бөгөөд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо. Тодруулбал, Ресторан, кафе, цайны газар, хоолны үйлчилгээг заалаар үйлчлэхгүй байх шийдвэрийг 10 хоногоор сунгалаа. Мөн чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, бассейныг үйл ажиллагааг зургаадугаар сарын 24-нөөс эхлэн 10 хоног хязгаарлахаар болсон. Амралт жуулчны газар хаасныг дахин 10 хоног сунгалаа. Одоогоор 19 аймгийн 179 суманд хөл хорио тогтоосон бгаа. Хотоос гарах хөдөлгөөн хаагаагүй бөгөөд иргэд тухайн очих аймаг сумдынхаа онцгой комиссоос лавлаж байж явах хэрэгтэй” гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй бөгөөд аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллах ажээ.

Орчуулах »
error: Content is protected !!