УОК-оос хатуу хөл хорио тогтоох ямар нэгэн санал ирээгүй

2021-06-23
1 min read

Ирэх долдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоох мэдээлэл иргэдийн дунд гараад байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн эсэхийг Ерөнхий сайд хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодрууллаа.

Тэрбээр, Засгийн газрын хуралдаанд УОК-оос хатуу хөл хорио тогтоох ямар нэгэн санал ирээгүй. Тиймээс уг асуудлыг хэлэлцээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Орчуулах »
error: Content is protected !!