“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов

2021-06-23
1 min read

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд, нийслэлийн дүүргүүдэд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар

Орчуулах »
error: Content is protected !!