УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 60 хоног ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ

2021-06-22
1 min read

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан 60 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Энэ талаар тус зөвлөлийн гишүүн МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн “Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэж үзээд зөвлөмж хүргүүлсэн. Сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буураад явна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэх болно. Тийм учраас эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, арай цөөн нас баралттай байхын тулд хөл хорих хэрэгтэй.

Бидний тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гурван нь дархлаатай, нэг нь дархлаатай болж чадахгүй байна. Ингээд тооцоолж үзэхэд вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая хүн нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.24 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!