ШӨХТГ-аас махны үнийн чиглэлээр худалдааны төвүүдэд шалгалт хийжээ

2021-06-22
1 min read

Хүчит шонхор захад өчигдөр /2021.06.21/ өглөөний 10:00 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 11500-12500, хонины цул мах 11500-12500, үхрийн ястай мах 13000-14000, үхрийн цул мах 14000-16000, адууны ястай мах 11000-12000, адууны цул мах 11000-12000, ямааны ястай мах 11000-12000 төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнээр борлуулж байгаа хонины мах 9000-10500, адууны мах 6000-8500, үхрийн мах 9000-12500 төгрөгийн үнэтэй байна.

Чингэлтэй дүүрэг зах худалдааны төвүүдэд махны үнэ байршуулах, хаанаас хэдэн төгрөгөөр мах авсан талаарх мэдээллээ баримтжуулах ажил жигдэрсэн байна.

“Содон бөмбөгөр” хонины ястай мах 12800, хонины цул мах 13500 төгрөг, үхрийн цул мах 15500 төгрөг, “Алтжин бөмбөгөр” хонины ястай мах 11500 төгрөг, үхрийн цул мах 16000 төгрөг,

Сүхбаатар дүүрэг зах худалдааны төвүүдэд махны үнэ байршуулах, хаанаас хэдэн төгрөгөөр мах авсан талаарх мэдээллээ баримтжуулах ажил жигдэрсэн байна.

“Хүсэл төв” хонины ястай мах 12000 төгрөг, хонины цул мах 13500 төгрөг, үхрийн цул мах 15500, үхрийн ястай мах 14500 төгрөг, “Мянганы уул” хонины ястай мах 10500 төгрөг, хонины цул мах 12800 төгрөг, үхрийн цул мах 15500 төгрөг, үхрийн ястай мах 14000, “Бүрэн” зах хонины ястай мах 12000-12500 төгрөг, цул мах 13500 төгрөг, үхрийн ястай мах 13500-14500 төгрөг, үхрийн цул мах 16000-16500 төгрөг байгаа бол “Их тойруу худалдааны төв ” хонины ястай мах 11500 төгрөг, хонины цул мах 12500-12800 төгрөг, үхрийн цул мах 15000-16500, үхрийн ястай мах 14500-15000 төгрөг, “Бүрд худалдааны төв” хонины ястай мах 12000 төгрөг, цул мах 13500 төгрөг, үхрийн ястай мах 14500, үхрийн цул мах 17000, адууны мах 14000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Орчуулах »