Голын эрэг дагуу хөдөлгөөний хязгаарлалт хийж байна

2021-06-21
1 min read

Иргэд гол дагуу амарч зугаалж, амны хаалт зүүхгүй бөөгнөрөл үүсгэж байгаа учир хөдөлгөөний хязгаарлалт хийж байгаа хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Тэрбээр “Иргэд амны хаалтаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад гадуур явж болно. Гэтэл гол дагуу амарч байгаа иргэд архидан согтуурч байна. Мөн амралтын газрууд хууль бусаар ажиллаж байгаа учраас захиргааны арга хэмжээ авч байгаа. Завьтай, морьтой, автомашинтай, явган гээд 1,000 гаруй алба хаагч дэглэм бариулахаар ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 2,000 орчим зөрчил бүртгэгдсэн” гэлээ.  

Орчуулах »
error: Content is protected !!