Яамдын автомашинуудыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд түр ашиглана

2021-06-21
1 min read

Коронавируст халдварын нөхцөл байдал нэмэгдэж байгаа энэ үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд техник хэрэгсэл дутагдалтай байгаа ажээ. Тэгвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төрийн байгууллагуудаас 60 гаруй автомашин түр хугацаанд дайчлахаар болсон талаар талаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлсэн. 

Тэрбээр, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд техник хэрэгсэл хомсдож байгаа учраас өчигдөр УОК-оос шийдвэр гаргасны дагуу 14 яамнаас нийтдээ 60 автомашин татан авчирч, өрх гэрээр үйлчилгээ үзүүлж байгаа ЭМ-ийн байгууллагуудад түр хугацаанд дайчлуулахаар хүлээлгэн өгч байна”гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!