Хятад Улс зарим импортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээг буурууллаа.Дотоодын эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хятад улс импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хөлдөөсөн гахайн мах, өндөр технологийн бүтээгдэхүүнд ноогдох татварын хэмжээг бууруулахаар шийдвэрлэжээ.
2020 оны 1 дүгээр 1-нээс эхлэн нийт 859 ширхэг нэр төрлийн импортын барааны тарифын хэмжээг багасгах аж. Тухайлбал гахайн махны нийлүүлэлтийг ихэсгэж, үнийн зохицуулалт хийх үүднээс хөлдөөсөн гахайн махны тарифыг 12 хувиас 8 хувь хүртэл бууруулжээ.
Мөн астма, чихрийн шижиний эмийг үйлдвэрлэхэд хэрэглэдэг бэлдмэл болон зарим эмийн гаралтай барааны тарифыг 6.5 хувиас 0 хүртэл бууруулна. Үүнээс гадна нийт 150 гаруй төрлийн импортын мод, цаасан бүтээгдэхүүн дээр хямд үнийн тарифыг байршуулах болно гэж Хятадын тарифын комисс мэдэгдлээ.
Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn