Хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэнд нь өгцгөөе

2021-06-21
1 min read

“Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг энэ сарын 18-27-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна. Энэ нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал, зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилготой.

Иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаан бараа, эд зүйлс, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, хувцас, гутал, цүнх гэх мэт зүйлсийг өгч, өөр хоорондоо солилцох боломжтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уг ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Орчуулах »
error: Content is protected !!