Хар салхины үндэсний төвөөс Никарагуагийн эрэгт 155 милийн хурдтай Иота хар салхи шуурсан гэж мэдээлэв. Дөрөвдүгээр ангиллын хар салхи даваа гарагт орон нутгийн цагаар 22.40 цагийн орчимд Хауловер хотыг дайрсан байна (манай цагаар мягмар гаригийн 11 цаг 40 минут).

Энэ сарын эхээр Эта хар салхи дэгдэсний улмаас 200 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн сураггүй алга болсон газраас урагш 15 милийн зайд оршдог юм. Иота хар салхи Төв Америкийн далайн эрэг рүү дайран өнгөрөхдөө таван ангиллын шуурганаас ялимгүй суларсан боловч цаг уурчид “амь насанд аюултай шуурга” болон “гамшигт салхи, гэнэтийн үер, хөрсний гулгалт” үүсэхээс сэрэмжлүүлэв.

Хөрш Гондураст амралтын өдрөөс өмнө албадан нүүлгэн шилжүүлэлт эхэлсэн бөгөөд ням гарагийн шөнө гэхэд хойд бүсийн 379 хоргодох байранд 63500 хүн байгаа гэсэн мэдээлэл гарч одоогоор улс орон бүхэлдээ бэлэн байдалд байна.

Никарагуагийн албаны хүмүүсийн мэдээлснээр ням гарагийн үдээс хойш тус улсын зүүн хойд хэсэгт 1500 орчим хүн, түүний дотор Кайо Мискито хотын бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд эрх баригчид энэ бүс нутгийн 83000 хүн аюулд орлоо гэж мэдэгдлээ.

Орчуулах »
error: Content is protected !!