ЭМЯ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн хуралаа хийлээ. /2020.11.18-ны 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхээд 20 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатарын голомт шинээр таван хүнд илэрч нийт 15, Сэлэнгэ аймгийн голомт шинээр нэг хүнд илэрч нийт 10 хүн боллоо. Мөн Говьсүмбэр аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагдлаа. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 455 боллоо” гэв.