Иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээлээ

2021-06-13
1 min read

Иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээсэн талаар УБЕГ-аас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Мөн 25.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” хэмээн заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналыг энэ сарын 9-нд авч, улмаар УИХ-аар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталж, тангараг өргөх өдрийг товлосон тул хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!