Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10400 хүнд коронавирусний халдварын шинжилгээ хийхэд халдварын 2188 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 76084 болж байгаа юм.
Шинээр бүртгэгдсэн 2188 тохиолдлын 2181 нь дотоодод халдвар авсан бол үлдсэн долоон тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Харин Улаанбаатар хотод 1498, орон нутагт 683 тохиолдол бүртгэгджээ.
Мөн өнгөрөгч 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар 10 хүн эндэж нийт нас баралт 361 болсон байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 8538 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 146-гийнх нь биеийн байдал маш хүнд байгаа хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.