Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнгүй

2020-11-18
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд, ААН-үүдийг дэмжих зорилгоор хөтөлбөр боловсруулж Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн. Үүнд зээлийн хүүг зургаан сараас доошгүй хугацаагаар царцаах, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараас иргэд ААН-үүдийг чөлөөлөх, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байв. Тэгвэл яг одоо Засгийн газар Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа бөгөөд өрх бүрт нэг сая төгрөгийн тусламж үзүүлэх боломжгүй хэмээн үзсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!