2021 оны 06 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 33 цэг, явуулын 2 (автобус) цэгт 72 багийн 368 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.