Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Өмнөговь аймаг “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлажээ.
Энэ талаар АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга “Аймгийн Засаг даргын 2021 оны 577 дугаар захирамжаар энэ сарын 30-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Улмаар Аймгийн онцгой комиссийн 23-р хурлаар хариу арга хэмжээг эрчимжүүлэх үүднээс аймгийн хэмжээнд 2021 оны 6-р сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 20-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоож байна” гэлээ.
Энэ хугацаанд зөвхөн зөвшөөрөгдсөн салбаруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд бусад автомашины болон явганы хөдөлгөөн бүрэн зогсох ажээ.