Загастайн давааны зорчих хэсгийг сарын хугацаатай бүрэн хаалаа

2021-06-11
1 min read

Тус аймгийн Загастайн давааны зорчих хэсгийг нэг сарын хугацаатай хаахаар шийдвэрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Загастайн давааны 67 км авто зам барилгын ажлын хучилтыг үндэсний их баяр наадмаас өмнө дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Алдархаан сумын Чигэстэй багаас Загастай баг хүртэл 37 км авто замыг 06 сарын 11-нээс 07 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар шийдвэрлэв.

Иймд дээрх хугацаанд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ болон Улаанбаатар, Улиастай чиглэлийн замын маршрутыг өөрчлөөд байна. Тухайлбал хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Улаанбаатар хот-Улиастай сум-Улаанбаатар хот чиглэлийг Улаанбаатар хотоос-Идэр сумын Загастай баг-Нарийн даваа, Яруу сум-Хатавчийн даваа-Алдархаан сумын Чигэстэй баг-Улиастай сум гэж өөрчиллөө. Харин Улиастайгаас Улаанбаатар зорчихдоо Алдархаан сумын Чигэстэй баг-Хатавчийн даваа-Яруу сум-Нарийн даваа-Идэр сумын Загастай баг-Улаанбаатар хот гэсэн чиглэлээр зорчихоор боллоо. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар саадгүй, аюулгүй зорчих нөхцөлийг “Завхан-АЗЗА” ТӨХК болон зам барилгын компаниуд бүрдүүлж ажиллана” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!