“Эрх чөлөөний хөшөө”-ний охин дүүг АНУ-д бэлэглэнэ

2021-06-10
1 min read

Франц улс АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт нь зориулж хоёр дахь “Эрх чөлөөний хөшөө”-г бэлэглэж байгаа талаар CNN мэдээлсэн байна. Эрх чөлөөний хөшөөг 1886 онд Франц-Америкийн харилцаа тогтворгүй байх үед эв нэгдлийг бататгах зорилгоор бэлэглэж байжээ.

“Охин дүү” хэмээн нэрлэсэн уг хүрэл хөшөө нь Эрх чөлөөний арал дээр байрлах аварга хөшөөнөөс 16 дахин жижиг бөгөөд 450 кг жинтэй, 3 метр өндөртэй ажээ. Хөшөөг анх 2009 онд урлахдаа 1878 онд бүтээгдсэн анхны хөшөөний дуураймал болгон бүтээжээ.

“Охин дүү”-г долоодугаар сарын 1-5-ны хооронд Эрх чөлөөний арлын хажууханд байрлах Эллис арал дээр байршуулах аж.

Эрх чөлөөний арал болон Эллис арлын байршил /Google Maps/
Эрх чөлөөний арал болон Эллис арлын байршил /Google Maps/

Орчуулах »
error: Content is protected !!