Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 09-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 мянга орчим хүнд шинжилгээ авахад коронавируст халдварын 1460 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 70.482 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 10 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 334 боллоо.
Батлагдсан тохиолдлын 955 Улаанбаатар хотод, орон нутагт нийт 505 тохиолдол батлагдсан байна.