Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотойгоор өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.
Харин энэ сарын 10-ны өдрөөс хэвийн ажиллах юм.
Улсын хэмжээнд 18 нас хүрсэн иргэдийн 90.7 хувь нь буюу 1,875,003 хүн нэгдүгээр тунг хийлгэсэн бол 1,561,698 нь буюу 75.5 хувь хоёрдугаар тунг хийлгээд байна.