Архи, согтууруулах ундааг гурав хоног худалдаалахгүй

2021-06-08
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд буюу маргааш орон даяар болно.

Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын 8-наас 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлд санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглоно гэж заасан байдаг.

  • 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  • 67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.
Орчуулах »
error: Content is protected !!