Сонгогч та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ?

2021-06-09
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш /2021.06.09/ 07:00-22:00 цагийн хооронд болно. Иргэн та сонгуулийн санал өгөх байраа мэдэхгүй байвал юуны өмнө www.burtgel.gov.mn сайт руу хандана. Үүний дараа сонгох цэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт гэсэн цэсийг сонгоно. Ингээд өөрийн регистрийн дугаар болон оршин суугаа газрынхаа хаягийг оруулан зурган кодыг амжилттай бөглөснөөр санал өгөх байраа харах боломжтой.

Орчуулах »